Friday, April 8, 2016

Үхчихвэл би бороо болж асгарнаа
Үсэнд чинь асуулгүй дураараа хүрэх гэж
Үнсэж амжаагүй чинийхээ л урууланд
Үсэрч ороод өөрийгөө амтлуулах гэж
Арьсыг чинь дагаад л аяархан урсах гэж
Айж эмээлгүй дураараа илэн таалах гэж
Уйтгартай шиврээ бороо болчихоод
Унтуулахгүй чамайг шөнөжин гуниглуулна
Уруул дээр чинь унах бороон дусал үнэндээ
Урьд нь дурласан нэгний үнсэлт ч байж магадгүй шүү,
битгий арчаарай!
Үхсэн хойно минь ч гэрэлтэх дурлалынхаа л төлөө
Үхчихвэл би бороо болж асгарна чамайг л норгох гэж...