Тэр надад уурлахдааНадтай холбоотой бүхнээ устгадаг
Тэгж байж санаа нь амардаг биз
Наргиан шиг тэр нь надад хөөрхөн санагддаг
Эргүүлэж харах дурсамжаа
Эгшин зуурын уураар л арчдаг
Тэнхлүүн явсан шиг дүүрэн жаргалаа
Тэр зүгээр л уураар л жаргаачихдаг
Эгшин зуурын уураар л арчдаг
Тэнхлүүн явсан шиг дүүрэн жаргалаа
Тэр зүгээр л уураар л жаргаачихдаг
Илүү их ойртохын тулд хэсэг холддог ч
Энэ нь түүнд зүгээр л бүүр холдох ухааныг суулгадаг
Энэ нь түүнд зүгээр л бүүр холдох ухааныг суулгадаг
Хамтдаа байсан мөчүүдээ хадгалж үлдээгүй ч
Хаяг аадрас үгүй хэдэн захиа л үлдэж
Чи бүгдий нь устгасан
Гэвч хэзээч алга болоогүйгээр барахгүй Чи одоо ч гэсэн намайг санаж л суугаа
Хаяг аадрас үгүй хэдэн захиа л үлдэж
Чи бүгдий нь устгасан
Гэвч хэзээч алга болоогүйгээр барахгүй Чи одоо ч гэсэн намайг санаж л суугаа
О.Батболд 2016:4:4
No comments:
Post a Comment