Sunday, February 25, 2018

........ЧАМГҮЙГЭЭР........


Чамайг байхгүй бол...
Тэртээд мандсан наран,жаргахаа байгаад үдэлчихнэ
Тэнгэрт нүүдэлсэн үүлс,замхархаа байгаад бүүдийчихнэ
Дэнжийн алаг цэцэгс,ургахаа байгаад халзарчихна
Дэндүү сайхан гэмээр хайрын минь,гал бөхөөд гундчихна...
Чамайг байхгүй бол...
Нуурандаа ирдэг хун,цуглахаа байгаад эзгүйрчихнэ
Нутгаа зорисон шувууд,зэллэхээ байгаад хоосорчихно
Нэвсийтэл ордог цас,хаялахаа байгаад харлагтчихна
Насны минь хайр цөхрөөд,зэрэглээ болоод сарничихна...
Чамайг байхгүй бол...
Зун гэж байхаа болоод,мөнхийн өвлөөр хуччихна
Зүрхнийхээ гүнд нандигнасан хайр минь,булш болоод чулуужчихна...
Зүсэрч орсон борооны араас, солонго татаж,гийхээ байчихна
Чамайг байхгүй бол чиний гэх орон зай эзгүйч, хувь тавилан минь үүрд төөрчихнө...

Thursday, February 22, 2018

нэргүй

Надад ирэх дуудлага бүрийг чамайг болов уу гэж горьдоно
Надад шивнэх үгс бүр чиний тухай болов уу гэж догдлоно
Намайг хайрлаагүй дээ харамсдаг болов уу гэж бодогдоно
Намайг хаяахан боддог болов уу гэж өөрийгөө сэмхэн хуурна

Итгэж хайрлаж явсан ч чамаас холдсондоо өөрийгөө зүхнэ
Инээмсэглэж байгаа ч дотроо гуниглаж сэтгэлээ аргадана
Харц буруулан холдсон ч зүрхээ чангалах гэж зүтгэнэ
Харамсаж байгаа ч чамдаа хэлэхгүйгээр өөртөө л хадгална

Чамтай зугаалдаг байсан газар минь яг л тэр хэвээрэй
Чамаас сонсдог байсан үг одоо хүртэл шинээрэй
Чиний минь инээх төрх одоо ч бодолд минь хэвээрэй
Чамаас авсан сайхан дурсамж бүр тэр чигээрэй

Санахаас өөр юу ч хийж чадахгүй байгааг минь уучлаарай
Салж холдох гэж чамтайгаа уг нь учраагүй л юм
Сайхан гэгээн бүхнийг төсөөлж уг нь гарыг нь атгасан юм
Сайн сайхныг хүсэхээс өөр аргагүй болсонг минь уучлаарай

Wednesday, February 7, 2018

"Нулимстай хайр"


Сарны цагаан өмсгөлийг хирттэл би чамайг зүүдэлсэн чи ирээгүй
Санахын их холд зөндөө удаан алхсан чи таараагүй
Зөрж өнгөрөх бүгдээс чамайг би хайсан чи харагдаагүй
Зөөлөн үлээх салхинаас үнэрийг чинь би эрсэн чиний үнэр надад мэдрэгдээгүй
Цаг хугцааны зам дээр ганцаар зогсож би чамайг хүлээсэн
Хэнч намайг анзааргүй ,нулимс л намайг аргадсан ,чи ирээгүй
Цагийн зүү зүрхний цохилтын хэмнэллээр сар жил өнгөрсөн
Хэнч тэрийг тоолоогүй ,нулимсны минь дусалаар л хэмжигдсэн
Чамайг ямар их санаж байгаагаа хэлх үг надад эвлэхгүй, гашуун байсан
Чамаас ямар хол төөрсөнөө анзаарах ухаан надад байгаагүй,харанхуй байсан
Зүгээр л би чамаар зөндөө их уйлсан нүдээ биш зүрхээ хавдтал уйлсан
Зүг чиггүй ганцаардалын орон зайд бүдрэхдээ,чухам л би чамаар уйлсан
Бүтэн нэгэн амьдрал алгасаж заяа төөрсөн их хайр минь
Бүтэн нэгэн биеээр минь нэвчиж намайг уйлуулсан их нулимс минь
Хуртай зуны тэнгэр шиг би чамаар яасан их асгарваа хайр минь
Хултай айраг шиг сэтгэл минь чамаар яасан их цэлэлзвээ нулимс минь

Saturday, December 30, 2017

Нэргүй шүлэг

Нууж дийлээгүй нулимсанд минь гомдол асгарч
Нимгэн тэрлэг шиг сэтгэл тэрүүхэндээ нэвтэрч
Санахын их дайдад чамаар би өвчилж ганцаардаад
Сарны асгарсан туяанаас зүүдээ нэхэж сэрүүн хонох нь гачлантай
Үнсэхэд үлдсэн уруулын будаг чинь арилаагүй шинээрээ байна
Тэврэхэд шингэсэн сүрчигний үнэр чинь саринаагүй гоёмсогоороо байна
Үнэндээ чи надад алга сэтгэл хоосон байна
Тэртээх жилүүдийн их дурдатгал бодол цуцааж намайг ээрэх нь гаслантай
Нэхэл ихтэй хайраар элгэндээ бэтгэрч
Нэг л насны хүслээр эр бие минь бэдэрч
Ганцхан чамайг үгүйлэн саналаа ч
Гараас чинь хөтлөх заяа дутуухан тавилангаа би яалтай
Он жил ирсээр, он жил одсоор л дэлхий эргэдгээрээ эргэсээр
Одоо ч би чамд хайртай хэвээрээ яг л анх учирсан шигээ
Чамаас сонссон бүлээн үг бүхнээр чинь дутахдаа
Чанад холын мөрөөдөлдөө нэг ийм хайраа бусдаас би нуучихсан
Инээгээд угтдаг арван наймтай жаахан охин
Ирээд тэвэрдэг нь зүүд мэт саринаад сэтгэл эзгүйрчихэж
Ичингүйрэнхэн үнсдэг улаахан уруул чинь бусдын мэдлийхн болоод
Их л алсын харамлалаас минь аль хэдийнээ явчихаж
Омголон явсан насыг минь оосорлож аргамжсан хайр минь
Оонын хоёр эвэр шиг даанч ижилдээгүй амраг минь
Ухаан дутуухан насыг минь уудалж ирсэн хонгор минь
Уулзвар нийлээгүй замаас минь салаад одсон амьдрал минь

Дурсаарай


Өвгөд минь өдөртөө нэг бууж мордох шиг амирлан 
Өөр нэгэнд хэлж чадаагүй үгс сэтгэлд тороод гуниглан 
Өөрийн алдааг бусдаас нэхэх шиг өрөвдөм
Өнчин хайлаас бөхийж доошлох шиг харамсам
Надаас урссан нулимасыг харах гэж битий хичээ
Хатсан сэтгэл аргасан нүднээс гунигийг минь олж чадахгүйээ
Чиний өмнө миний зүрх нээгдэх нь юу л бол
Чи магадгүй он цагыг зүхэж мэдэх 
Өөрийн минь тухай үлгэр зохиож ярих болвол 
Өөрөө чи намайг мэддэг юм шиг битий нэмээрэй
Өнгөрсөнд минь чиний орон зай үлдээгүй бол 
Өөр нэгний түүхээр орлуулж битий дурсаарай
Харцандаа гунигтай ч нүүрэндээ инээмсэглэлтэй байсаныг минь
Хааяахан ганцаараа дуулж суухдаа уйлдаг байсаныг минь
Магадгүй хэний ч мэдэхгүй бас мэддэг юм шиг санагддаг
Мэдэхгүйн зайд мэндлээд өнгөрсөн даль байсаныг минь
Он цагтаа уралдаж орчлонгоос тэгээд буцсан үед минь
Олж харсан юм шиг дурсаарай...
S.B.,

Monday, April 11, 2016

Зүрх бүгдий нь санадаг


Тэр надад уурлахдаа
Надтай холбоотой бүхнээ устгадаг
Тэгж байж санаа нь амардаг биз 
Наргиан шиг тэр нь надад хөөрхөн санагддаг
Эргүүлэж харах дурсамжаа
Эгшин зуурын уураар л арчдаг
Тэнхлүүн явсан шиг дүүрэн жаргалаа
Тэр зүгээр л уураар л жаргаачихдаг
Илүү их ойртохын тулд хэсэг холддог ч
Энэ нь түүнд зүгээр л бүүр холдох ухааныг суулгадаг
Хамтдаа байсан мөчүүдээ хадгалж үлдээгүй ч
Хаяг аадрас үгүй хэдэн захиа л үлдэж
Чи бүгдий нь устгасан
Гэвч хэзээч алга болоогүйгээр барахгүй Чи одоо ч гэсэн намайг санаж л суугаа

О.Батболд 2016:4:4

Friday, April 8, 2016

Үхчихвэл би бороо болж асгарнаа
Үсэнд чинь асуулгүй дураараа хүрэх гэж
Үнсэж амжаагүй чинийхээ л урууланд
Үсэрч ороод өөрийгөө амтлуулах гэж
Арьсыг чинь дагаад л аяархан урсах гэж
Айж эмээлгүй дураараа илэн таалах гэж
Уйтгартай шиврээ бороо болчихоод
Унтуулахгүй чамайг шөнөжин гуниглуулна
Уруул дээр чинь унах бороон дусал үнэндээ
Урьд нь дурласан нэгний үнсэлт ч байж магадгүй шүү,
битгий арчаарай!
Үхсэн хойно минь ч гэрэлтэх дурлалынхаа л төлөө
Үхчихвэл би бороо болж асгарна чамайг л норгох гэж...

Monday, March 28, 2016

ЧАМАЙГ БИ САНАДАГ...


Шөнийн ододыг шууртал би зүүдэлдэг.
Шүлгийн дэвтэрийг дүүртэл би зохиодог оо.
Шаналсан сэтгэлээ онгойтол би уйлдаг.
Шархалсан зүрхээ анитал би инээдэг ээ.
Зүүдэндээ би чамайг тэвэрч санадаг.
Зүрхэндээ би чамайг тээж хайрладаг.
Зовлон дундаас жаргалаа гэж мөрөөддөг.
Зовхин цаанаа нулимсаа гэж нуудаг аа.
Чамайг л би санадаг аа.
Чанд үнэн сэтгэлээ сэмэртэл би санадаг.
Чандаган сартай ханьсаж би ганцаарддаг.
Чамаас өөр хэнд ч би дурлахгүй юм шиг.
Чамдаа л ганцхан үнэнч байдаг аа би...
Салхин чимээнээс чиний дууг би сонсохыг хүсдэг.
Сарны туяанаас чиний дүрийг би харахыг хүсдэг.
Санахын эрхэнд, яваад очимоор, би тэмүүлдэг ээ.
Салахын хэцүүд буцаад явмаар би хоргоддог оо.
Чамайгаа би санадаг аа.
Нисэн одох шувуудын цуваанаас нэхэж би чамайгаа гуйсан ч.
Надад чамайг минь өгөөгүй хясланд, нөхөж би өөртэйгөө үлдсээн.
Санаа совин хоерын үзүүр холбоотой учирлаар.
Санаж би чамайгаа хайрласан шиг хайрлана аа.
Чамайгаа л би санадаг аа.
Ш.А. Е

Tuesday, March 22, 2016

Хайр гэж хүмүүс хоорондоо гүүр босгохыг хэлнэ. 
Хүмүүс гүүр босгохын оронд хана босгодог болохоороо ганцаардал дундаа үлддэг

Чи энд байдаг

Чи энд байдаг
Тэгсэн байхад
Тэрийгээ чи мэддэггүй
Чамайг багтаагаагүй
Өөр цээжинд очиж тэврүүлдэг
Тэр хайрлахгүй байсан ч
Тэвчээд л чи дагадаг
Чамайг зүрх дэндүү их санаж
Чиний хажууд намайг хэзээний аваачдагч
Урьдныхаараа чи хажууд тогтдоггүй
Уйлуулж зовоосон түүнрүүгээ л яаран очдог
Энд чиний бүх юм байхад
Тэнд юучгүй зүрхэнд зай горьдон хорогддог
Эргээд ирвэл хүлээсэн итгэл
Энд дүүрэн цохилж байхад
Тэнд чамайг хөөсөн сэтгэлд чи
Тэврэлт хүсэн царайчилдаг
Чи энд байдаг
Чанга атгасан зүрхэнд минь байдаг
О.Батболд

Thursday, March 3, 2016

Хэтэрхий их хайртай болохоор


нулимс чинь урсах цагтаа энгэрийг минь чи санадаг байх
нууцхан гуниглах мөчид үгсээр минь чи дутдаг байх
нүгэлтэй хорвоод бүдрэхдээ гарыг минь чи үгүйлдэг байх
нүцгэрч сэтгэлдээ ганцаардахдаа тэврэлтийг минь чи дурсдаг байх аа
харин...
жаргал дүүрэн инээмсэглэхдээ чи дүрийг минь бодолоосоо арччихдаг
жавар үргэж наран ээхэд дурлалыг минь салхинд дайгаад явуулчихдаг
дурлал хайрандаа бялуурхаараа дурсамж болгон түгжээд тэнгист живүүлчихдэг
дуулж хөгжиж наадахаараа дарсныхаа шавхруутай цуг намайг асгачихдаг....
тийм ээ......
саарал хорвоод согтуурхаараа дэргэдээсээ чи намайг хайдаг
санасан юм шиг аашилж хайрын үгс шивнэдэг
сарны мишээлд цэнгэхдээ үнэрийг минь мартагнаж орхиод
сархад шиг нялуун амрагтаа эрхлэн нялхарч уусдаг........
гэхдээ......
гунигийн нулимсыг чинь арчих алчуур болсондоо харамсдаггүй ээ би
гутарсан сэтгэлийг чинь баясгагч алиалагч байгаадаа ч харамсдаггүй ээ.....
хэрэгтэйдээ санаж хэрэггүйдээ хаядагт чинь ч гомддоггүй
хэтэрхий их хайртай болохоор чамаасаа би юу ч нэхдэггүй ээ........
М.Батнайдвар
Ааш ялдам бүсгүй дарс шиг тансагхан байсан
Амт тансаг дарс яг л бүсгүй шиг янагхан байсан
Үнэр анхилам цэцэг бүсгүй шиг танхилхан байсан
Үзэсгэлэн гоо бүсгүй яг л цэцэг шиг хээнцэрхэн байсан
Бүсгүй дарс хоерт би гунигаа мартаж согтном
Бүсгүй цэцэг хоертой болзоонд учирч мансуурнам
Бүсгүй дарс хоерт уруул завгүй сүжирч
Бүсгүйд цэцгэн баглаагаар дурлал урлан бэлгэлнэм
Ж.Баянмөнх

Уулзах‬ юмсан

Бүлээн зүрхний нандин зохилт минь
Бүтэн амьдралын ганцхан гэгээ минь
Булиглах зүрхний гол судас чамтайгаа
Буцаад ганцхан л уулзах юмсан даа
Хайр минь
Зүрхэнд гэрэлтэх нар минь байсан
Зүйргүй жаргалын эхлэл юмсан
Зөндөө хайрын ундрага байжээ
Зүүд шиг өнгөрсөн цаг хугацаа минь
Чамгүйгээр төсөөлөгдөхгүй
Азтай хүн би л байсан юм шүү
Амраг чамайгаа олоод л тэр
Аяа миний жаргал дэндүү сайхан
Азтай одтой байсан болхоороо
Удаан хамт байсангүй дээ
Бурхан чамаар минь хайрлуулах гээд
Буцаагаад надаас авсан юм байлгүй
Борхон зүрхний минь гэгээн хайрыг
Бодол сэтгэлээс минь авж чадахгүй
Тэр чинь миний амьдралын хөг юм
Сэтгэлд хамт л байгаа хажууд юм шиг
Санаа алдхад мэдэрч л байгаа хамт
Сэрмээргүй зүүдэнд минь тэврээд
Сэтгэл зүрхийг минь дулаацуулдаг
Хамтдаа л байгаа бодолд минь
У.Цээгий

Санаж байна уу хайрт минь

Санаж байна уу хайрт минь тэр нэгэн болзоогоо
Саран мишээж одод түгсэн тэр сайхан үдшээ
Чихэнд минь хайрын үгсээ зөөлхөн шивнэж байснаа
Зүрхэнд минь дурлалын галыг хүчтэйхэн асааж байснаа
Чи минь санаж байна уу?
Чин сэтгэл чинь догдолж байна уу?
Үүрд хамтдаа гэж амласан амлалтыг чинь
Үргэлж дэргэд чинь гэж хэлсэн үгийг чинь
Хөөрхөн шүү гээд энхрийлсэн гарыг чинь
Хайртай шүү гээд үнссэн уруулыг чинь
Би одоо ч санадаг
Бодох бүр зүрх минь догдолдог
Эрт үеийн дурсамжууд ийм гэгээнээрээ байхад
Эргээд ирэх цаг чинь болоогүй л байна уу хайрт минь
Холоос ирэх замдаа будилж төөрсөн байлгүй дээ гээд
Хонгор сэтгэлээ аргадаад хүлээж суугаа шүү хайрт минь...

Мөрөөдлийн бүсгүй


Тэр бүсгүй улам л хөөрхөн болоод
Тэмүүлэх сэтгэлийг минь улам татсан ч холдоод
Тэвдэж хэлсэн үг минь сэдвээ сольж одоод
Тэвэртээ шөнө бүр зүүдэлж нууцхан чамайг мөрөөдсөөр
Дөлж холдох тусам чинь шунал намайг ачааллаж
Дөрөөнд ерөөл өргөн эрлийн замд минь үднэ
Өрөөлтэй морь шиг зориг минь араас чинь сэмхэн гэтнэ
Өрөвдүүлж зүрх минь тархинаас хайрын дуу гуйна
Би чамайг барианы газар хүртэл дагана
Битгий эргэж хараарай үнэн тэндээс үргэчихнэ
Үнэлэмж сэтгэл 2 минь зөрчилдөн байгаа хэдий ч
Үнэ цэнэ нь адагтаа мөнхөд чамайг хайрлана
Ингэж удаан нэхсэнээр эрхэм болно наддаа
Итгэж насан туршдаа тэврэн сууна чамайгаа
Алтан гадас шиг мөнхөд дэргэд чинь заларна чинийхээ
Аминаас эрхэм амиар арвижин бүлжинэ
Чи миний мөрөөдлийн бүсгүй

Wednesday, March 2, 2016

Би чамд хайртай

Хээр талын нүүдэл, хиргисүүр булш бичээстэй
Хэн ч надаас булаахгүй миний эх оронд
Чи минь төрсөн болохоор би чамдаа дурласан
Цайдам хөндийн зэрэглээ,говийн бор толгодтой
Цагийн цагт амьдрах бор эсгий гэрт
Чи минь төрсөн болохоор би чамдаа дурласан
Аниргүй ганхах цэцэгс, уулсын бүлээн сүүдэртэй
Амьдралд өнгө нэмсэн ар дэнжийн зусланд
Чи минь төрсөн болохоор би чамдаа дурласан
Цуутай хатдын зүрх, газар доор булаастай
Цусны үнэртэй хөрс өвгөдийн булштай талд
Чи минь төрсөн болохоор би чамдаа дурласан
Би чамдаа дурласаан, дурлах л гэж дурласан
Бийр барьсан зураачаар хос зүрхээ зуруулаад
Хамтдаа амьдаръя гэж би чамдаа дурласаан.
Хэзээ нэгэн цагт чамтайгаа би учирна аа гэж
Хээрийн бүдэг жимээр орь ганцаар алхахдаа
Одоо цагийн хайраа зүрхэн дээрээ биччихээд
Огтоос чамдаа ирэх гэж улирал бүхнийг туулсан шүү.
Би
Чулуунд дуссан нулимсаар болор үсэг зурж
Чуулах шувуудын жигүүрт салхи болон зүүгдэхдээ
Мөнхийн тэр хайран дээр амьд цэцэг тарих гэж
Мөнгөн шүүдэр дэвслэн зуныг хүртэл туулсан шүү.
Би
Нойрмог цагаан хунгийн уруул шүргэм нууранд
Номхон томоотой модны навчис болон унахдаа
Гүйцэд өдлөөгүй дурлал дээр хайр болон мөнхрөх гэж
Гүймэг хурдан ажнай шиг намрыг хүртэл туулсан шүү.
Би
Бүүвэйн дуу тасраагүй жавартай талын гэрт
Бүтэл муутан ирэх вий гэж хагас нойртой хонохдоо
Цаг цагийн замиланд чамайг олоод амьдарья гэж
Цасан хунгарт мөлхсөөр өвлийг хүртэл туулсан шүү.
Би
Тэртээ тэнгэрийн хаяанд нар гийсэн өглөө
Тэнхэрч чадаагүй хөрсөнд яргуй болон ургахдаа
Баясаж гүйсэн хөлд чинь ганц ч болов тээгэлье гэж
Бага балчир зүрхээрээ хаврыг хүртэл туулсан шүү.

Захидал


Бодлоос үргэлж зүүгдэн сэтгэл даллан шаналгаж
Борхон зүрхний хэмнэл уянгын аястай хорших шиг 
Харахгүй бол тэсэхгүй тэвчээр гижигдэн уйлуулж 
Хатуу дарс балгасан шиг хөлчүүхэн байнаа бүсгүй минь
Зүүрмэглэх шөнийн дунд ганцаардалд эзэмдүүлэн шаналавч
Зүрхний гүнд нуугдах хайр намайг аргадаж 
Тавилан холын чамд минь дуулах үгсийг зөөх гэж 
Тагжигар үзэг минь уйлж итгэлийн шүлэг тэрлэнэ
Өнгө мөнгөнд шунадаггүй сэтгэл болоод тэрүү 
Өөрийн чинь гоо үзэмжийг магтан дуулъя гэсэнгүй 
Үүрдийн амлалт гэдэг хуурамч болоод тэрүү 
Үнэнч л байвал болоо өөрийг би хүссэнггүй
Амьдралыг би арван хуруу шигээ мэдэхгүй ч 
Амьдрахыг одоо хүнээр заалгаад хэвтэхгүй 
Оршихыг би хэдий хүртэлхийг мэдэхгүй ч 
Олдсон энэхэн заяагаа өнөөдөр алдахыг хүсэхгүй
Наслал минь намайг ухаажуулсан гэж 
Намбатай царайлж худал хэлэхгүй 
Нартад ганцхан амьдрахын учир 
Надаас чамруу тэмүүлэх сэтгэлд зам тавиач
Бүлээрсэн гарыг чинь өвлөөр би дулаацуулъя
Бүрэнхийг үргээж шөнийг гэрэлтүүлээч нар минь 
Сайхан чинийхээ зүрхэнд сарнайн төгөл ургуулъя
Санчиганд минь буурал суутал мөрийг минь дэрлээч бүсгүй минь

Tuesday, March 1, 2016

Шүлэг

Хар сүүдэр дайраагvй хамгийн сайхан эрдэнэ минь
Халуун зүрхэнд хадагдсан хайрын заяат хөрөг минь
Хан хорвоог эвлүүлсэн хатан сүйхт амраг минь
Хамгийн сүүлчийн амьсгал дээр нулимс нэхэх үйлтэн минь.
Намайг илчгүй явахад нарнаас шидэгдсэн гэгээ минь
Нандин сэтгэлд мандах гэж сарнаас нүүсэн туяа минь
Газарт харвасан солир шиг эргэж одохгүй эрхэс минь
Ганцхан надтай үлдээд амьдрал дуусгах тvшиг минь.
Будант уулсаас хайсан миний зүүдний цуурай минь
Бурханы мутраас унасан хайрын тарнитай цэцэг минь
Эцэг өвгөдийг ч тоолгүй надруу тэмүүлсэн язгууртан минь
Энэ зууны талыг хамтдаа туучих хань минь.
Чамдаа би хайртай .